100 шилдэг төгсөгч

100 шилдэг төгсөгч
50 дахь намрын 9-р сарын 1

Friday, June 18, 2010

24-р сургуулийн радио танилцуулга

24-р сургуулийн радио танилцуулгыг ЭНД дарж нээнэ үү. Play товчийг дарж сонсоно уу.

Төгсөгчдийн уулзалт (хүснэгт дээр дарж томруулж харна уу)



Төгсөгчдийн уулзалт 2010 оны 06 сарын 17 - 20 ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Он оны төгсөгчид та бүхнийг анги удирдсан багшийн хамт сургууль дээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна !

Сургуулийнхаа шат өөд гүйлдэх гэж ирээрэй !
Суудаг ширээ сандлаа санан санан ирээрэй !
Багшдаа загнуулан гэмших гэж ирээрэй !
Бага балчир насаа санан санан ирээрэй !


Сургуулийн захиргаа /Утас :99146463, 99189381, 99017942, 98701061,323950, 327159 /
Эцэг эх, багш сурагчийн холбоо, Төгсөгчдийн зөвлөл.

24 бүтээлч ажил

Бид сургуулийнхаа 50 жилийн ойг угтаж дараах 24 бүтээлч ажлыг төлөвлөөд байна.

1. Сургуулийн гаднах хашааг шинээр барьж тохижуулах
2. Сургуулийн гадна талбайн засварын ажлыг гүйцэтгэх /өнгө өөрчлөх, зүлэгжүүлэх/
3. Үүдний хонгилыг өргөтгөх
4. Спорт залны цонхыг шинэчлэх
5. Сургуулийн доод хонгилыг чөлөөлөн, засвар хийж ашиглалтанд оруулах
6. Хөгжмийн зэмсэг шинээр худалдан авах
7. Сургалтанд хэрэглэгдэх проектор худалдан авах
8. Хөл бөмбөгийн гадна талбайн орчныг иж тохижуулах
9. Урлаг залны тохижилтыг сайжруулах /хөшиг тогтоогч, клюс хийх, таазны арын
хэсгийг засаж тохижуулах , сандал нэмэх, прожюктор гэрэлтүүлэгтэй болгох/
10. Коридорт LCD зурагт байрлуулж сурагчдыг мэдээллээр хангах /1 давхарын баруун
зүүн талд болон 2, 3-р давхарт /
11. “Цэцгээрээ гоёцгооё!” хөдөлгөөн өрнүүлэх
12. Цахим хичээлийн сан бүрдүүлэх
13. “Цахим сургууль-”ийн зарим программыг нэвтрүүлж эхлэх
14. Уран зургийн дугуйлангийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг гаргах
15. Сурагчдад үйлчлэх мэдээллийн төв байгуулах
16. Сургуулиараа шатарчин болгох хөдөлгөөн өрнүүлэх
17. Сургуулийн сүлд дуундаа клип хийлгэх
18. Сургуулийн түүхээр баримтат кино хийх
19. Цайны газрыг эрүүл ахуйн шаардлагын дагуу иж бүрэн тохижуулах
20. Вэйб сайтаа шинэчлэн сайжруулах
21. 50-н жилийн ойн дурсамжийн ном гаргах
22. Багш хөгжлийн төвийн тохижилтыг сайжруулах
23. Гэрэл зургийн студи байгуулах
24. Мэдээлэл технологийн төвд техникийн шинэчлэл хийх

Thursday, June 17, 2010

24-р сургуулийн танилцуулга

АЛСЫН ХАРАА

Зах зээлийн ардчилсан нийгэмд амьдрах чадвартай иргэн төлөвшүүлж, чанартай боловсрол олгодог, хүүхдэд ээлтэй “Жишиг- сургууль” болох

ЭРХЭМ ЗОРИЛГО

Чанартай боловсрол- чадварлаг иргэн

МАНАЙ СУРГУУЛИЙН ДАВУУ ТАЛ

Монгол хэл, нийгмийн тухай мэдлэг, газарзүй, хими, физик, байгалийн ухаан, гадаад хэл, математик, бага ангийн нийслэлийн "Сургалтын түшиц сургууль

Математик, мэдээлэл технологи, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай.

Багш нарын 80 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, 30 хувь нь "Боловсролын тэргүүний ажилтан" Үндэсний болон мэргэжлийн сургагч багш 25,клиник профессор багш 12, улс нийслэл, дүүргийн тэргүүн, мэргэжил, ур чадварын аварга 23 багш ажиллаж байна.

Ангиуд кабинетийн системээр хичээллэдэг бөгөөд сургуулийн бүх танхимын 88,8 хувь нь шинэ стандартын шаардлага хангасан гэрчилгээтэй кабинеттай.

Боловсролын шинэ стандартыг хэрэгжүүлэх, ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангах зорилгоор 2007-2008 оны хичээлийн жилд хот хөдөөгийн 16 сургуульд 6 настай хүүхдийг туршиж байгаа сургалтанд манай сургууль хамрагдан туршилт амжилттай болсон.

ЮНЕСКО-ийн холбоот Монголын анхны 4 сургуулийн нэг.

БНСУ-ын Дундучугийн хөвгүүдийн дунд сургууль, Жунаны ахлах сургуультай шефийн холбоо тогтоож багш сурагчдаа солилцож, харилцан туршлагаа судлан хамтран ажиллаж байгаа.

Багш нарынхаа хамтарч ажиллах материаллаг болон сэтгэл зүйн орчинг бүрдүүлсэн.

Мобиком корпорацийн санхүүжилтээр мэдээлэл технологийн ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт явуулах "Мэдээлэл технологийн загвар төв" байгуулсан.

Өндөр хурдны интернеттэй, дотоод сүлжээнд холбогдсон 110 гаруй компьютертэй.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ болон Мобиком корпорацийн санхүүжилтээр байгуулагдсан биеийн тамирын сургалт явуулах иж бүрэн ногоон талбайтай.

Шатар, волейболын төрөлжсөн сургалттай

“Боловсролын хөгжил, хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан цахим номын сантай.

“Үсчин, гоо сайхан зураг урлал”-ын мэргэжлийн сургалттай.

Та бүхэнд төрөлх сургуулийн тань үүсч хөгжсөний 50 жилийн ойн баярын мэнд хүргэе !

Wednesday, June 16, 2010

24-р сургуулийн блог нээсэн тухай

Эрхэм төгсөгчидөө,

Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Монгол улсын тэргүүний 24-р сургуулийг төгссөн төгсөгчиддөө зориулаад интернэтэд блог нээлээ.

Энэхүү блог сайтад ( http://surguuli24.blogspot.com ) - та бүхэн шинэ мэдээлэл, зарлал тавих буюу хэрэгтэй мэдээллээ цаг тухайд нь авах боломжтой.

Блогны талаар нэмэлт тодруулах зүйл байвал ажлын цагаар 327146 утсаар холбоо барина уу.