100 шилдэг төгсөгч

100 шилдэг төгсөгч
50 дахь намрын 9-р сарын 1

Tuesday, September 28, 2010

Ойн баяр 2010.10.08-нд болно.

Та бүхэнд төрөлх сургууль тань үүсч хөгжсөний хагас зуун жилийн ойн баярын мэндийг хүргэе ! Сургууль байгуулагдсаны 50 жилийн ойн хүндэтгэлийн цэнгүүн 2010.10.08-ны 15.00 цагт UB паласын их танхимд болно. Анги хамт олноороо цэнгүүний үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй төгсөгчид холбоо барина уу.
Сургуулийн захиргаа
Утас 99175193

Monday, September 27, 2010

Хандивын мэдээлэл

Төрөлх сургуулийнхаа 50 жилийг ойг тохиолдуулан хандив өргөсөн дараах хувь хүн болон байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье !
1."Сод Монгол " группийн ерөнхийлөгч , Төгсөгчдийн холбооны дарга Анандбазар 10.000.000 төгрөг

2. 1986 оны Олзвой багштай төгсөгчид 10.000.000 төгрөг
3. 1983 оны төгсөгчид сургуулийн 1,2,3-р давхаруудад LCD телевиз байршуулахаар бэлэглэлээ.
4. 1991 он төгсөгчид 1285.000 төгрөг
5. JCI группийн ерөнхийлөгч н. Болорчулуун сургалтын гол хэрэглэгдэхүүн болсон поректор бэлэглэв.
6. 1998 оны төгсөгч Төгсөгчдийн холбооны нбд н. Уянгалянхуа 1.000.000 төгрөг
7. Тосон-Тав" ХХК-ны хамт олон буюу 1989 оны төгсөгч Б. Насанжаргал 24-р сургуулийг төгссөн өөрийн эгч дүүс /Б. Чимгээ, Б. Адъяа, Б. Нямдаваа,Б. Бямбажав/-ийн хамт 1.000.000 төгрөг
8. 1988 оны төгсөгчид 950.000 төгрөг
9 . 24-р дунд ангийн багш нар 840.000 төгрөг
10. Эцэг эх, багш, сурагчийн холбооны тэргүүлэгч н. Чинбат 500.000 төгрөг
11. 1998 оны төгсөгчид 500.000 төгрөг
12. 1998 оны төгсөгч н.Болормаа 500.000 төгрөг
13. Сувд багштай 1993 оны 8б , 1995 оны 10б ангийн хамт олон 460.000 төгрөг
14. Лодойдамба багштай 1964 оны төгсөлтийн хамт олон 450.000 төгрөг
15. 1985 оны Цэдэвдорж багштай 10б анги 350.000 төгрөг
16. 1992-1993 оны төгсөгчид 330.000 төгрөг
17. 24-р сургуулийн бага ангийн заах аргын нэгдлийн хамт олон 300.000 төгрөг
18. 1998-1999 оны 10-а ангийн хамт олон 300.000 төгрөг
19. 1998-1999 оны 10-б ангийн хамт олон 300.000 төгрөг
20. 24-р сургуульд багшилж байсан дунд үеийн багш нараас 210.000 төгрөг
21. “Сайнхант” ХХК 200.000 төгрөг
22. 1965 оны төгсөгчид 220.000 төгрөг
23. 24-р сургуульд багшилж байсан До. Мөнхзаяа, Т. Нарантуяа, Т. Баярмаа нараас 150.000 төгрөг
23. 1992 оны төгсөгч Болор, Уртнаст, Батнасан, Мөнхжаргал 100.000 төгрөг
24 . 24-р Сургуулийн физикийн багш Э. Гантуяа гэр бүлийн хамт 100.000 төгрөг
25. 24-р сургуулийн бага ангийн багш П. Мөнхцэцэг хувиасаа 100.000 төгрөг
26.Бага ангийн багш Батжаргал 15.000 төгрөг

Төгсөгчдийн холбоо
Хандивын комисс
Холбоо барих утас 99139663, 99016075

Monday, September 6, 2010

Төгсөгчдийн дуу цангинасан 9-р сарын 1

Улсын Тэргүүний 24-р сургуулийн 50 дахь намрын хичээлийн шинэ жилийн нээлт, 9-р сарын 1 эрдэм номд урин дуудсан мөнгөн хонхны жингэнээ, төрөлх сургуультайгаа элгэн холбоотой байдаг төгсөгчдийн дуу хоолой хослон цангинасан сүр дуулиантайхан баяр болж өнгөрлөө. Энэхүү ёслолын ажиллагааг анхны төгсөгч АЖ н. Мягмарнаран гуай болон МҮОНТ-ийн нэвтрүүлэгч н.Цовоо нар хөтлөн явуулсан нь алдар суутнуудын өлгий болсон 24-р сургуулийн сүр хүчийг аргагүй л илтгэн харууллаа. Нээлтийн үйл ажиллагаан дээр төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч,"Сод Монгол" группийн ерөнхийлөгч н.Анандбазар шилдэг 50 сурагчид хичээлийн хэрэглэл гардуулан, бяцхан сурагчдын урмыг сэргээсэн бол 1988 оны төгсөгч JCI группийн ерөнхийлөгч н. Болорчулуун сургалтын гол хэрэглэгдэхүүн болсон поректор бэлэглэн багш нартаа ажиллах эрч хүч бэлэглэлээ. Харин Голомт банкны ажилтан н.Баясгалан, Бодь группийн төслийн ажилтан н. Ариунзаяа тэргүүтэй 1986 оны төгсөгчид 10.000000 төгрөг хандивлан төгсөгчдийн холбоондоо зарцуулах эрхийг нь шилжүүллээ. Гарыг нь ганзаганд хүргэсэн өлгий сургуульдаа халуун сэтгэлээр хандсан та бүхэндээ баярлалаа !

Monday, August 30, 2010

50 дахь шинэ хичээлийн жилийн нээлт удахгүй болно.

Түүхт 50 жилийн босгон дээрх хичээлийн шинэ жилийн сэтгэл догдлуулсан нээлт... наранд борлосон шавийн царай гэрэлтэж, найрсагаар угтах багшийн инээмсэглэлд хайр тодорч, 9-р сарын нэгний өглөө яаран гүйх эцэг эхчүүдийн догдлол ийнхүү 49 намрыг ардаа үджээ. Энэ хичээлийн жилийн баш нарын цугларалт саяхан буюу 08-р сарын 27-28нд хилийн цэргийн ...дугаар анги ба 24р сургуулийн хамтран байгуулсан "Хилчин" зусланд нээлтээ хийж, спорт урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдан, ойнхоо өмнө багш нар их эрч хүчийг авч, нэгэн зүгт хамтран хөдөлмөрлөхөд бэлэн болцгоолоо.
24-р сургуулийн хамт олон бид шинэ хичээлийн жилийнхээ нээлтийг ёслол төгөлдөр хийхэд төгсөгчдийн холбоотойгоо нэгэн сэтгэлээр ажиллан, бяцхан суралцагчдынхаа сурах бүхий л нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна. Энэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд төгсөгчдийн холбоо, ахмад багш нар, эцэг эх багш суралцагчийн холбооны төлөөлөл хүрэлцэн ирж, төгсөгчдийн холбооны дарга Ананд базар амжилттай суралцсан суралцагчдад хичээлийн хэрэгсэл гардуулан баяр хүргэнэ.

Sunday, August 22, 2010

98,88,83 oniihon Mini Max-d

Mini Max restauran-d negen oroig 98.88.85 oni tugsugchid negen oroig hamtdaa unguruuluu. Tugsugchid surguuliinhaa 50 jiliin oid zoriulan handiv urguhuu amlav.
* 98 onii tugsugch D.Uyangalyankhua huviasaa 1,000 000 tugrugiig belneer ni surguuliin surgaltiin meneger Gerelsaikhan bagsh, niigmiin ajiltan M.Jargalsaikhan bagsh nart garduulj ugsun.
*98 onii tugsugchid dugtuitai mungu... hediig ni odoogoor medsengui.( Sorry! )
* 88 oni tugsugch JCI bguullagiin 2010 oni Undesnii Yurunhiilugch E.Bolorchuluun surguulidia neg projector surgaltand zotiulan beleglehee amlav.
*88 onii Gerelsaihan, Jargalsaihan bagshtai angiihan 1000 000 tugrugiin handiv amlav.
*85 oniihon surguulidaa bas handiv uguhuu amlasan
* 2010 oni 8.20nd 85 onii Tsedevdorj baghstai 10 "B" angiihan 350.000 tugrugiin handiv ugluu.

Friday, June 18, 2010

24-р сургуулийн радио танилцуулга

24-р сургуулийн радио танилцуулгыг ЭНД дарж нээнэ үү. Play товчийг дарж сонсоно уу.