100 шилдэг төгсөгч

100 шилдэг төгсөгч
50 дахь намрын 9-р сарын 1

Monday, August 30, 2010

50 дахь шинэ хичээлийн жилийн нээлт удахгүй болно.

Түүхт 50 жилийн босгон дээрх хичээлийн шинэ жилийн сэтгэл догдлуулсан нээлт... наранд борлосон шавийн царай гэрэлтэж, найрсагаар угтах багшийн инээмсэглэлд хайр тодорч, 9-р сарын нэгний өглөө яаран гүйх эцэг эхчүүдийн догдлол ийнхүү 49 намрыг ардаа үджээ. Энэ хичээлийн жилийн баш нарын цугларалт саяхан буюу 08-р сарын 27-28нд хилийн цэргийн ...дугаар анги ба 24р сургуулийн хамтран байгуулсан "Хилчин" зусланд нээлтээ хийж, спорт урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулагдан, ойнхоо өмнө багш нар их эрч хүчийг авч, нэгэн зүгт хамтран хөдөлмөрлөхөд бэлэн болцгоолоо.
24-р сургуулийн хамт олон бид шинэ хичээлийн жилийнхээ нээлтийг ёслол төгөлдөр хийхэд төгсөгчдийн холбоотойгоо нэгэн сэтгэлээр ажиллан, бяцхан суралцагчдынхаа сурах бүхий л нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна. Энэ хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд төгсөгчдийн холбоо, ахмад багш нар, эцэг эх багш суралцагчийн холбооны төлөөлөл хүрэлцэн ирж, төгсөгчдийн холбооны дарга Ананд базар амжилттай суралцсан суралцагчдад хичээлийн хэрэгсэл гардуулан баяр хүргэнэ.

No comments:

Post a Comment