100 шилдэг төгсөгч

100 шилдэг төгсөгч
50 дахь намрын 9-р сарын 1

Monday, September 6, 2010

Төгсөгчдийн дуу цангинасан 9-р сарын 1

Улсын Тэргүүний 24-р сургуулийн 50 дахь намрын хичээлийн шинэ жилийн нээлт, 9-р сарын 1 эрдэм номд урин дуудсан мөнгөн хонхны жингэнээ, төрөлх сургуультайгаа элгэн холбоотой байдаг төгсөгчдийн дуу хоолой хослон цангинасан сүр дуулиантайхан баяр болж өнгөрлөө. Энэхүү ёслолын ажиллагааг анхны төгсөгч АЖ н. Мягмарнаран гуай болон МҮОНТ-ийн нэвтрүүлэгч н.Цовоо нар хөтлөн явуулсан нь алдар суутнуудын өлгий болсон 24-р сургуулийн сүр хүчийг аргагүй л илтгэн харууллаа. Нээлтийн үйл ажиллагаан дээр төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч,"Сод Монгол" группийн ерөнхийлөгч н.Анандбазар шилдэг 50 сурагчид хичээлийн хэрэглэл гардуулан, бяцхан сурагчдын урмыг сэргээсэн бол 1988 оны төгсөгч JCI группийн ерөнхийлөгч н. Болорчулуун сургалтын гол хэрэглэгдэхүүн болсон поректор бэлэглэн багш нартаа ажиллах эрч хүч бэлэглэлээ. Харин Голомт банкны ажилтан н.Баясгалан, Бодь группийн төслийн ажилтан н. Ариунзаяа тэргүүтэй 1986 оны төгсөгчид 10.000000 төгрөг хандивлан төгсөгчдийн холбоондоо зарцуулах эрхийг нь шилжүүллээ. Гарыг нь ганзаганд хүргэсэн өлгий сургуульдаа халуун сэтгэлээр хандсан та бүхэндээ баярлалаа !

No comments:

Post a Comment